ДЭЛХИЙНИЙГЭМ

Японы хойд эрэгт 26 зорчигчтой онгоц осолджээ

Японы хойд эргийн ойролцоо хөвж явсан 26 жуулчин тээвэрлэсэн “Каzu-1” онгоцтой хэдэн цагийн турш холбоо тасарсан талаар “NHK” бямба гараг /2022.04.23/-т мэдээлжээ.

Холбоо тасрахаас өмнө хөлөг онгоц живж байна гэсэн ослын дохио ирүүлсэн байна. Эл дохиог онгоцны багийнхан илгээжээ. Онгоцыг олохоор 5 нисдэг тэрэг, эргүүлийн зургаан онгоцыг дайчлан Японы хойд эрэгт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Цаг уурчдын мэдээлснээр, хөлөг онгоц сураггүй болсон хэсэгт цаг агаар туйлын таагүй буюу шуурган давлагаатай, хүчтэй салхитай байгаа аж.

Сүүлийн мэдээллээр, Японы эргийн хамгаалалтын алба “Каzu-1” аяллын хөлөг онгоц сураггүй алга болсон газраас дөрвөн хүнийг олсон гэж “NHK” мэдээлэв.

Онгоцонд нийт 26 хүн байсан ба тэдний хоёр нь хүүхэд, хоёр нь онгоцны гишүүн байжээ. Тэд бүгд аврах хантааз өмссөн байсан байна.

Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, тус аяллын онгоц өнгөрсөн оны зургадугаар сард энэ удаагийнх шиг ижил боомтоос хөдөлсний дараа осолдож байжээ. Харин тухайн үед хүний ​​амь эрсдээгүй аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, есөн хүнийг олсон ба бүгд ухаангүй байжээ. Усан онгоцны гурван зорчигчийг Ширэтоко хойгийн эргийн уснаас, өөр нэгийг нь эрэг дээрх хаднаас олсон байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эргийн хамгаалалтын алба болон онцгой байдлын алба хаагчид оролцож байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button