
Европт, ялангуяа Итали улсад байгалийн хийн үнийн өсөлтөд ОХУ буруугүй хэмээн тус улсын сэтгүүлч Антонио Аморози “Affari Italiani” сэтгүүлд нийтэлжээ.
Италид нийлүүлж буй хийн 40 орчим хувийг Оросын байгалийн хий эзэлдэг тул шатахууны үнийн өсөлтөд ОХУ буруутай гэсэн Барууны улстөрчдийн мэдэгдэлд тус улсын оршин суугчид “төвөггүй итгэж” тархиа угаалгаж байгаа хэмээн буруутгасан байна.
Антонио Аморози: “Шатахууны үнэ 2022 оны хоёрдугаар сард буюу Орос улс Украин руу довтлохоос нэлээд өмнө өсөж эхэлсэн. Мөн АНУ-ын эрх баригчдын эрчим хүчний зах зээл дээр явуулж буй бодлого Европын орнуудын зардлыг өсгөж байна”.
Эх сурвалж: Gazeta.ru
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАА ГАЗАР СОЛИОТОЙ ЮМНУУД ЗӨНДӨӨ Л ДӨӨ