ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ Кубад 20 орчим мянган тонн улаан буудайн тусламж үзүүлэв

ОХУ-аас Куба улсад ойролцоогоор 20 мянган тонн улаан буудай ачсан хүмүүнлэгийн тусламжийг илгээсэн байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Гавана хот дахь ОХУ-ын Элчин сайд Андрей Гусков мэдэгджээ.

“Өнөөдөр бид 19,526 мянган тонн улаан буудайг Куба руу илгээлээ. Эл хүмүүнлэгийн ачааг ОХУ-ын Засгийн газрын өнгөрсөн онд баталсан шийдвэрээр тус улс руу илгээж эхэлсэн. Бид “КОВИД-19”-ийн цар тахлын үеэр Кубын ард түмэн АНУ-ын хууль бус, хүнлэг бус бүслэлттэй тулгарч байгаа туд тэдэнд бид тусалсаар байна” хэмээн дипломатч онцлов.

Энэ оны нэгдүгээр сард ОХУ Куба улсад нийт 83 тонн эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж илгээсэн ба өнгөрсөн онд харин хоол хүнс, эм тариа агуулсан 170 тонн хүмүүнлэгийн тусламжийг мөн илгээж байсан юм.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
2022-04-25 09:44

анарын �##�тан тариа

Зочин
Зочин
2022-04-25 19:46

Орос одоо Кубад пуужингаа зоож байж л Америк Украйнаас гарах байх даа

Холбоотой мэдээ

Back to top button