Нийгмийн

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бригадын генерал Б.Лхагвасүрэнтэй уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ , БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Лхагвасүрэн, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр нарыг хүлээн авч уулзаж, байгаль орчин, хил хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хил хамгаалах Ерөнхий газартай жил бүр хилийн бүс, зурвасын дагуух дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, тусгай хамгаалалттай газруудад байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хулгайн ан хийлгэхгүй байх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтарч ажилладаг.
Иймээс энэ жилийн үйл ажиллагааны чиглэлээ салбарын сайдад танилцуулж, зарим ажлын чиглэлээ тодорхойлсон юм. Мөн түймрийн эрсдэлтэй цаг үе тул хилийн гаднаас түймэр оруулахгүй байх, хилийн зурвасаас гадагш түймэр гаргахгүй байх чиглэлд шороон бүс хамтран байгуулж, хамгаалах, арчлах асуудлыг хөндлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x