ДЭЛХИЙНИЙГЭМ

Сергей Лавров дэлхийн III дайны бодит аюулыг зарлав

Дэлхийн III дайн эхлэх бодит аюул байна хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, “Аюул эрсдэл ноцтой, бодитой, түүнийг дутуу үнэлж болохгүй” гэж онцолжээ.

Украинд үүссээд буй одоогийн нөхцөл байдлыг Карибын тэнгисийн хямралын үетэй харьцуулахдаа “тухайн үед бичигдсэн дүрэм журам цөөхөн байсан. Гэсэн ч, тухайн үед ямар дүрмийг мөрдөж байгаа нь Москвад маш тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, Вашингтон Москвад ямар ааш авир гаргаж, хэрхэн хандаж байгаа нь ил байсан. Одоо ч ерөнхийдөө адилхан дүрэм журам үйлчилж байгаа арай цөөхнийг нь дагаж мөрдөж байна хэмээн тэмдэглэв.

Сергей Лавровын нэмж хэлснээр, Карибын тэнгисийн хямралын үеэр ЗХУ, АНУ-ын удирдагчдын итгэлийг хүлээсэн харилцаа холбооны суваг байсан. Харин одоогийн Украины нөхцөлд тийм суваг огт байхгүй. Хэн ч түүнийг бий болгох гэж оролдохгүй байгаа юм. Анхны үе шатанд хийсэн оролдлогоор төдийлөн үр дүнд хүрээгүй. Нөхцөл байдал бидний анхааруулснаас эсрэгээр болж, Украин руу бүх талаар зэвсгээ шахах эхэлсэн. Украины Ерөнхийлөч Порошенкогийн үед бий болсон, Володимир Зеленскийн үед бэхжиж байгаа дэглэмийн мөн чанар болох оросыг үзэн ядах үзлийг өөгшүүлсэн гэлээ.

Сергей Лавровын хэлж буй гол санаа нь Украины дайныг АНУ болон Барууныхан дэвэргэж, нөхцөл байдлыг улам хурцатгаж, эцэстээ дэлхийн III дайн руу, өөрөөр хэлбэл цөмийн дайн руу түлхэж байна гэж байгаа юм.

Дэлхийн III дайн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Москвагийн зүгээс чухам юу хийхэд бэлэн байгаа талаар ярихдаа, “Орос орон дэлхийн III дайн гарахаас аль хэдийнээс олон жилийн турш ажиллаж байгаа” гэж тэмдэглэв. “Цөмийн дайнд ялагч байж байхгүй, хэзээ ч тийм зүйл болох учиргүй” гэж Михаил Горбачев, Рональд Рейган нарын 1987 онд хэлсэн мэдэгдлийг бид Дональд Трампын Засаг захиргааны үед Москва, Вашингтоны дээд түвшинд дэмжиж байсан. Бид Трампын багт цөмийн дайныг гаргуулахгүй байх уриалгыг дахин эхлүүлэхийн ач холбогдлыг сануулсан. Харамсалтай нь, ийм алхам хийх шаардлагатай гэдэгт тэдэнд итгүүлж чадаагүй ч гэлээ Жо Байдены Засаг захиргаатай маш хурдан тохиролцож, өнгөрсөн оны зургадугаар сард Женевт болсон дээд хэмжээний уулзалтад В.Путин, Жо Байден нар ийм мэдэгдэл хийсэн” хэмээн Сергей Лавров онцоллоо.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
4 сар 26, 2022 14:17

ӨГӨР ОРОСУУД ӨӨРСНӨӨ ШАРАГДАЖ ҮХНЭ ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
4 сар 27, 2022 08:53

ЖОН БАЙДЕН МУУ ӨГӨР ӨВГӨН БЫСДА МИНЭЭ ЧИ ТЭР УКРИАНЫГ ДЭМЖИЖ ЗӨНӨГЛӨЖ БАЙХААР ОРОСТОЙ ТОХИРОЛЦООЧЭЭ ҮХСЭН АЦНЫХ НЬ ДАЙН БЭ? ГАЛЗУУРЧЭЭ ПУТИН Ч ГЭСЭН ГҮРИЙГЭЭД ЯАХ ВЭ? НААД УКРИАНАА ГЯЛС ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧЧИХААД УЧРАА ОЛООЧ НААД МАНГАР БАЦААН ЗЕЛЕНСКИЙГ БАРЬЖ АВААД ӨМДИЙГ НЬ ШУВТЛААД ХЭМХ ОРООЛГООЧ.ЭСВЭЛ ТА ХОЁР МОНГОЛД ХҮРЭЭД ИРАА БИ ТА ХОЁРТ ХОРХОГ ХИЙЖ ӨГӨӨД НЭРМЭЛ СӨГНӨЖ БАЙГААД ЯРИЛЦАЯ УЧРАА ОЛОХГҮЙ БОЛ ТА ХОЁР НАДАД ЗОДУУЛНА ШҮҮ ӨНӨӨ ОРОЙ НАД РУУ ЗАЛГААД ТА ХОЁР ЯРИАРАЙ АЯТАЙХАН БАЙГААЧЭЭ АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button