УРЛАГ

"The Hu" хамтлаг Японы "Фүжи" наадамд оролцоно

Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог "The Hu" хамтлаг Японы "Фүжи" наадамд оролцохоор болжээ. Уг наадам ирэх долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Японы Нигата мужийн Юзава хотод болох аж.

Ташрамд сонирхуулахад, "The Hu" хамтлаг АНУ-ын томоохон хөгжмийн фестиваль "Coachella"-д урилгаар тоглосон билээ. Энэ наадмын тайзнаа өмнө нь Монголын уран бүтээлчид гарч байгаагүй юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button