ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Балтийн орнууд Оросын цахилгаан эрчим хүчийг өмнөхөөсөө их хэмжээгээр худалдан авч эхлэв

Олон улс ОХУ-ын эсрэг хориг тогтоосоор байгаа энэ үед Балтийн орнууд Оросоос цахилгаан эрчим хүчний импортыг үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сард импортын хэмжээ нь нэгдүгээр сартай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.

Латви, Литва, Эстони зэрэг системийн операторууд Оросын цахилгаан эрчим хүчний импортыг хязгаарлах шийдвэр гаргасан ч худалдан авалтын хэмжээ бараг 600 мянган мегаватт цаг болсныг онцолжээ.

“Оросын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Эстони жижиг модульчлагдсан реактор барих гэж байна. Латви эл төсөлд хараахан нэгдээгүй байгаа ч боломжуудыг судалж байна” хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Нөгөөтэйгүүр, Латвийн Эдийн Засгийн сайд Янис Витенбергс Эстонийн “Fermi Energia” компанийн төслийг хэрэгжүүлэхэд “хол зай” байгаа гэлээ. Латвийн “Латвенерго” компани жижиг реактор барих төлөвлөгөөгөө орхиогүй, цөмийн эрчим хүчний нийт эрчим хүчний зах зээлд үзүүлэх нөлөөг судалж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Эх срувалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x