Нийслэл

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХ-ний 011-р ангид ажиллалаа

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Б.Түвшинтөр, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа.

Тус ангийн захирагч, хурандаа М.Батдорж ангийн товч танилцуулга, үндсэн үүрэг, өдөр тутмын үйл ажиллагаа, энэ онд хийгдэх зарим бүтээлч ажлууд болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Тус анги нь салбарын хэмжээнд цэргийн зориулалт бүхий автомашины дугаар, лацны дартсаас эхлээд зэвсэг техникийн засвар үйлчилгээ, сэргээн сайжруулалтыг гардан гүйцэтгэдэг.

Үүнээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, төрөл бүрийн хутга зэргийг урладаг батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч анги юм. Ангийн захирагч, хурандаа М.Батдорж цаашид инженерийн шугам засварын ангиас үйлдвэрийн анги болох зорилт тавин ажиллаж байгаагаа хэлж байлаа. Мөн энэ үеэр тус ангид тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг Батлан хамгаалахын дэд сайдад илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 16:00

Ажлынх нь чиг үүрэг юм байгаа биз дээ, үгүй юм уу. Гавъяа байгуулсан хүн шиг л зарлах юм

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x