ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ЕНБД дарга Антониу Гутерришийг Москва хотноо хүлээн авч уулзжээ.
Тэдний уулзалтын гол сэдэв нь Оросын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” байсан ба тэдний хувьд эл ажиллагаа эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаагаараа онцлогтой. Уулзалт нэг цаг орчим үргэлжилжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Антониу Гутерриш В.Путинийг Украины байдал, тэр тусмаа Мариуполь, Буче хот дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхийг санал болгосон аж.
Өмнө нь, Антониу Гутерриш 2021 оны тавдугаар сард Москвад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн хязгаарлалтын улмаас айлчлалыг хойшлуулж, онлайнаар ярилцаж байсан. Тэд хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард Берлин хотноо нүүр тулан уулзсан.
Энэ удаагийн уулзалтаар Гуетерриш В.Путинтэй уулзахаасаа өмнө ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийсэн талаар Кремль мэдэгдэв.
Антониу Гутерриш Москвад ирэхээсээ өмнө дөрөвдүгээр сарын 25-нд Туркэд айлчилсан бол дөрөвдүгээр сарын 28-нд буюу маргааш Украин руу айчлах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн дарга Украины төлөө шан�##�аж байгаа нь бахархууштай . Харамс�##�тай нь Ирак , Вьетнам , Ойрх дорнод , Афганистаны төлөө санааширч байсан юм болов уу ...