Нийгмийн

Н.Алтанхуяг: Намайг ямар хэрэгт яллаад, буруутгаад байгааг асууж, хариулт авлаа

УИХ-ын гишүүн дөрвөн гишүүн бүрэн эрхээзээ түдгэлзэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ямар хэргээр түдгэлзэхээр болчихоод байгаа талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хорооны хуралд ороод гараад ирлээ. Намайг яг ямар хэрэгт яллаад байгаа юм бэ. Юу буруу хийсэн гэж үзээд байгаа юм бэ гэж асуугаад хариулт авлаа. Есөн жилийн өмнө Засгийн газрын гаргасан тогтоол бий. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нүүрс зөөдөг ганцхан хар зам байсан. Нүүрсний үнэ уначихсан, нэл тоос шороон дунд тэр замаар MCS компанийн "Энержи ресурс" компанийн нүүрсийг л зөөдөг байсан. Манай Тавантолгой компанийн машинууд шороогоор явдаг байсан. 2013 онд нүүрсний үнэ уначихсан, зардлаа багасгах шаардлага гарсан. Ингээд тэр үед нийлж ярьж байгаад энэ замыг төрийн өмчийн "Эрдэнэс эм жи эл" компанид худалдаж авч өгье. Тэгчихвэл энэ замаар бүх машин явна. Ингэвэл байгаль орчин шороо тоосгүй, тээврийн зардал хямдарна, хураамжийн орлого олно гэсэн тогтоол оруулж ирсэн. Гэтэл намайг тэр тогтоолыг гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ.

Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. Хурлаар асуудал оруулж байгаа яам нь тооцоо судалгаагаа хийгээд цаасаа авч ирээд ЗГХЭГ руу явуулдаг. ЗГХЭГ бүх яамд руу явуулаад саналыг нь аваад Засгийн хуралдаанаар оруулж шийддэг. Түүнийг хариуцдаг хүн нь Ерөнхий сайд биш. ЗГХЭГ хариуцдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө л улс төрийн асуудал.

Тухайн үед улс тэр замыг 170 тэрбумаар авсан юм байна. 320 тэрбум төгрөг замаас орлого болж цугларсан юм байна. Улсад ашигтай тийм үйлдэл болсон байна. Миний ямар ч хариуцахгүй асуудал. Тэр 170 тэрбумыг "Эрдэнэс эм жи эл" компани хөгжлийн банкнаас авчихаад төлөөгүй байгаа юм байна. Тэр надад ямар хамаатай юм бэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 16:08

Сүүлийн 30 жил Ерөнхий сайд хийсэн хүмүүсээс арай юм хийх гэж оролдсон нь Алтанхуяг ш дээ. Намчин биш жилийн монголчууд Алтанхуягт ам сайтай байдаг юм билээ. Алтанхуяг хулгайч нь хулгайч гэхдээ бусад хулгайч нараасаа харьцангуй бага хулгай хийсэн Монголын төрөөс

Zochin
Zochin
2022-04-27 17:05

Би ч хамаагүй, ингэж ч яамнаас ирсэн тооцоо бсан гээд байв�##� хариуцлага хүлээх хүн гарах юм уу

Холбоотой мэдээ

Back to top button