ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Европт хийн үнэ мянган шоо метр нь 1184 ам.доллар болтлоо өсжээ

Лондонгийн ICE хөрөнгийн биржийн мэдээлснээр, Польш руу нийлүүлэх Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосон талаар зарласны дараа Европ дахь хийн үнэ огцом өсч, одоогийн байдлаар нэг мянган шоо метр нь 1,095 ам.доллар луу дөхөж, зургаан хувиар өссөн байна.

Польшийн мэдээллийн “Onet” хуудасны өөрсдийн эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Польш улс Ямалийн гэрээний дагуу Оросоос байгалийн хийн импортоо зогсоосон хэмээн мэдэгдсэн.

Ийнхүү Оросоос нийлүүлэлтээ зогсоосон тухай мэдээ гарахтай зэрэгцэн Европ дахь хийн үнэ өсөлтийн хурд огцом нэмэгдэж, хэдхэн минутын дотор 1,005 ам.доллароос 1,080 ам.доллар болтлоо өсчихлөө. Уг нь үнэ нь бага зэрэг буурсан ч дараа нь дахин ханш нь өсөж, 1,183.8 ам.долларт хүрэв. Одоогийн байдлаар энэ нь арилжааны хамгийн дээд үнэ болоод байна.

Мягмар гараг /2022.04.26/-ийн өглөө Польшийн Засгийн газрын эрчим хүчний стратегийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн комиссар Петр Наимский хэлэхдээ, Польш улс Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхгүй гэсэн юм.

Гуравдугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын Холбооны орнууд болон ОХУ-ын эсрэг хориг тогтоож буй бусад улсуудад байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг ам.доллар, еврогоор бус харин рублиэр авна хэмээн мэдэгдсэн. Үүний дараа В.Путин холбогдох зарлигт гарын үсэг зурж, Орос улс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төлбөрийг рублиэр төлөхгүй тохиолдолд тэдгээр улсыг “найрсаг бус улс” хэмээн тооцож, байгалийн хийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр болсон.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x