ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Жирэмсэн Адриана Лима Alexander Wang-ийн шоунд оролцжээ

Адриана Лима энэ оны хоёрдугаар сард гурав дахь удаагаа жирэмлэсэн гэдгээ олон нийтэд зарласан. Тэгвэл энэ удаад тэрбээр Alexander Wang-ийн загварын шоунд оролцжээ. Мөн түүний хамтаар Victoria's Secret-ийн бусад хуучин “сахиусан тэнгэрүүд” ч оролцсон байна.  

Загварын шоу Америкийн Лос-Анжелес хотод болсон ба Alexander Wang-ийн хувьд 2019 оноос хойших анхных нь шоу болсон гэдгээрээ онцлогтой байв.  Адриана Лима гэдсээ ил гаргасан хар өнгийн даашинзыг өндөр өсгийтэй лакан гуталтай хослуулан өмсөж, загварын тайзнаа алхсан байна. Мөн тайзнаа түүний хамтран ажилладаг загвар өмсөгч Алессандра Амбросио, Кэндис Свейнпол нар өнгөлөг дотуур хувцастайгаар оролцож, шоуг чимжээ.

Сонирхуулахад, Адриана Лима, түүний найз залуу продюсер Андре Леммерс нар саяхан хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсан ба тэд хүүтэй болохоор хүлээж байгаа юм. Лима өмнөх салсан нөхөр болох сагсан бөмбөгчин Марко Яричаас Валентина /12 настай/, Сиенна /9 настай/ гэх хоёр охин төрүүлсэн ба тэд 2016 онд салсан.

Харин Андре Леммерстэй өнгөрсөн жилээс болзож эхэлсэн ба тэд хамтдаа 2021 оны есдүгээр сард Венецийн кино наадамд оролцож, олны өмнө анх удаа ил гарч ирсэн. Одоо тэдний хүүх намар мэндэлнэ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button