Нийгмийн

Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд 2000 гаруй дайчид бэлдэж байна

Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нутаг нутгаас 2000 гаруй дайчид цугларч, хэдий бэлтгэлдээ ороод байгаа юм.

Энэ жилийн Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болно. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд болно.

Энэхүү тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцдогоороо онцлог юм. Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгодог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button