ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банкны прогноз: Монголын экспортын гол түүхий эдүүдийн үнэ өндөр байх төлөвтэй

Дэлхийн банкнаас “Түүхий эдийн зах зээлийн төлөв” шинэ тайлангаа дөрөвдүгээр сарын 27-ны өдөр танилцууллаа. Тус тайланд Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Тухайлбал, коксжих нүүрсний үнэ 2022 онд өмнөх онтой харьцуулахад 81%, зэсийн үнэ 8.4%, алтны үнэ 4.5% өндөр байх төсөөлөл гарчээ.

Хүснэгт: Дэлхийн банкны 2022 оны дөрөвдүгээр сарын түүхий эдийн үнийн төсөөлөл

Түүхий эд/нэгж 2021 оны дундаж үнэ 2022 оны дундаж үнийн таамаг Өсөлт
Зэс $9317/тонн $10100/тонн +8.4%
Нүүрс (Австрали) $138/тонн $250/тонн +81.1%
Алт $1800/унци $1880/унци +4.5%

2022 онд хил дээрх гацаанаас үүдэн манай улсын гол экспорт болох нүүрсний борлуулалт биет хэмжээгээр 2.6 дахин буурч эхний улиралд ердөө 2.5 сая тонныг экспортлоод буй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхийн эдийн үнэ түүхэн өндөр түвшинд хадгалагдаж байгаа тул экспртын нийт орлого хэвийн түвшинд байна. Тухайлбал, 2022 оны эхний гурван сард Монгол Улс нийт 1.9 тэрбум ам.долларын экспортын орлогын олжээ. Сүүлийн гурван жилийн эхний улирлын экспортын орлогыг авч үзвэл эдийн засаг хэвийн байсан 2019 онд $1.8 тэрбум, 2020 онд Ковид 19-ын нөлөөгөөр буурч $1 тэрбум, харин экспорт сааталгүй 2021 оны эхний улиралд $2 тэрбум байжээ.

Тайлангийн бусад гол дүгнэлтүүд:

  • Украин дахь дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний үнийн шок олон жил үргэлжлэх төлөвтэй.
  • Эрчим хүчний үнэ 2022 онд 50 гаруй хувиар өсөх бол 2023 болон 2024 онд тогтворжих төлөвтэй байна.
  • Хөдөө аж ахуй, металлын үнэ 2022 онд 20 орчим хувь өсөх ч цаашид тогтворжино.
  • Дайн сунжирч, эсвэл ОХУ-д тавих хориг нэмэгдвэл түүхий эдийн үнэ үүнээс ч илүү өсөх эрсдэлтэй.

Тайлантай энд дарж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x