АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-24-ний хооронд Өмнөд Солонгос, Япон улсад айлчилна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки лхагва гараг /2022.04.27/-т мэдэгдлээ.
“Жо Байден ирэх тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд БНСУ, Япон улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны Засгийн газар, эдийн засаг, ард түмний хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх асуудалд анхаарна. Түүний эл айлчлал нь Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн эрх чөлөө, нээлттэй байдлын төлөөх засаг захиргааны тууштай амлалт, мөн АНУ-ын Өмнөд Солонгос, Япон улстай байгуулсан гэрээний эвсэлд түлхэц өгөх болно” хэмээн Псаки онцоллоо. Айлчлалын хүрээнд Байден дээр дурдсан орны удирдагчидтай биечлэн уулзах аж. Удирдагчид аюулгүй байдлын амин чухал харилцааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн тулд нягт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар ярилцах юм байна.
Үүний зэрэгцээ Япон, Австрали, Энэтхэг, АНУ гэсэн дөрвөн талт яриа хэлэлцээрийг Токио хотноо хийхээр төлөвлөсөн байна.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Жо Байден тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд БНСУ-д анхны албан ёсны айлчлалаа хийх ба дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын 21-нд хийхээр төлөвлөжээ.
Жо Байдены энэ айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ази тивд хийх гэж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд ирээчээ. Хурдан жороо морь бэлэглэмээр байна.
Зөнөгөрсөн өвгөн