ДЭЛХИЙНИЙГЭМ

Шри-Ланка: Бид В.Путиний бодлогыг дэмждэг

Шри-Ланкийн олон оршин суугчид ОХУ болон Ерөнхийлөгч Владимир Путиний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн тэд Оросын жуулчдыг тус улсад жуулчлан ирвэл халуун дулаанаар хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

“Ерөнхийлөгч Путин бол хүчтэй. Түүнийг Шри-Ланкад маш их хүндэлдэг. Тэр бол хэлсэн үгэндээ хүрдэг хүн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид бол итгэл даах найдвартай улс биш” хэмээн тус улсын мотоциклон таксины жолооч өөрийн санал бодлоо хуваалцав. Тэрбээр түрийвчиндээ В.Путиний зургийг хадгалдаг гээд гаргаж ирээд үзүүлсэн байна.  

Бентота, Хиккадува, Галле зэрэг амралт зугаалгын хотуудын зочид буудал, кафены эзэд Оросоос ирэх жуулчдыг хүлээж байгаа гээд Оросоос ирэх жуулчдын  урсгал өмнөх шигээ дахин сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа “РИА Новости” агентлагт ярьсан байна.

“Европоос ирэх жуулчдын тоо цөөхөн байгаа. Голдуу Германы жуулчид ирж байна. Харин цар тахал дэгдэхээс өмнө орос жуулчид их ирж байсан. Бид орос жуулчдад үйлчлэх дуртай. Учир нь, тэд их өгөөмөр бас хөгжилтэй. Оросууд өмнөх шигээ жуулчлахаар ирнэ гэдэгт итгэж байна. Энэ бол бидний хувьд чухал, ялангуяа манай улсад нүүрлээд байгаа энэ хямралын үед” хэмээн Галле хотын нэгэн зоогийн газрын эзэн ярьжээ.

Шри-Ланка одоо эдийн засгийн хямралтай байгаа юм. Тус улсад хоол хүнс, бензин шатахууны үнэ өссөн. Сар хагас гаруй хугацаанд өдөр бүр хэдэн цагаар тог цахилгаан тасарсан. Үүнээс улбаалан тус улсад Засгийн газраа эсэргүүцсэн олон нийтийн жагсаал олон хотод үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: Rianovosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-29 12:20

эхлээд модноосоо бууж ирэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button