ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Япон Украинд 30 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо

Украин улс Япон улстай 100 сая ам.долларын зээл олгох гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийг 30 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй, мөн эхний арван жилд нь хөнгөлөлт үзүүлэх нөхцөлтэй байгууллаа. Энэ талаар Украины Сангийн Яам мэдэгдлээ.

“Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Украины Засгийн газар, Японы Засгийн газар хооронд Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагаас зээл авах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа” хэмээн тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

Гэрээнд Япон улс Украины талд “Эдийн засгийг нь яаралтай сэргээх чиглэлээр хөгжлийн бодлого явуулах” зорилгоор зээл олгосон гэдгийг дурджээ. Хэвлэлийн мэдээнд мөн эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэхэд зориулж 2.3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх тухай дурдсан байна.

Дөрөвдүгээр сарын 19-нд Японы Гадаад Хэргийн Яам Украинд олгох зээлийг 100 сая ам.доллараас 300 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдэхдээ, Украины эдийн засгийг дэмжих нь “нэн тэргүүний яаралтай ажил” хэмээсэн юм.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-29 09:08

Япон юу болоод урианд сүжирнэ вээ Курилийн арлаас болоо ороод муудсан уу

ҮНЭН
ҮНЭН
2022-04-29 13:52
Reply to  Зочин

ЧИНИЙ ТАРХИ ХҮРЭХГҮЙ ЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button