ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Twitter-ийн улирлын орлого 1.2 тэрбум ам.доллароос давлаа

Америкийн “Твиттер” /Twitter/ компанийн орлого эхний улиралд 16 хувиар өсөж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн бол тус компани ашгаа 513 сая ам.долларт хүргэсэн талаар санхүүгийн тайландаа дурджээ.

2022 оны эхний гурван сард “Твиттер”-ийн зар сурталчилгааны орлого 23 хувиар өсөж, 1.11 тэрбум ам.долларт хүрчээ. Төлбөртэй захиалгаас тус компани 94 сая ам.долларын ашиг орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийн орлогоос 31 хувиар буурсан аж.

“CNBC” агентлагийн мэдээлснээр, санхүүгийн тайлан “Твиттер”-ийн орлогыг 1.23 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчид, мэргэжилтнүүдийн таамаглаж байсан хэмжээнээс арай доогуур байгаа юм. Үүнээс гадна, тус компани дэлхийн хамгийн баян хүний нэг, тэрбумтан Илон Масктай хийх гэрээ байгуулахаасаа өмнө ирэх улирлынхаа тайлан тооцоог нийтлэхгүй гэж мэдэгдсэн.

“Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск “Твиттер” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан ба энэ долоо хоногт гэрээг байгуулж дууссан. Илон Маск “Твиттер” компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 54,2 ам.доллар төлөх юм. Илон Маск “Твиттер” компанийг цаашид хөгжих чадваргүй болсон учир тус компанийг хувийн компани болгох бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button