ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ Швед, Финляндыг НАТО-д элсэхэд дэмжлэг үзүүлнэ гэж амлав

Финлянд, Швед НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Тэгвэл тэдний эл хүсэлтийг Вашингтон дэмжинэ хэмээн АНУ-ын Төрийн Департаментын тэргүүн Энтони Блинкен мэдэгдлээ. Одоогоор Хельсинк, Стокгольмоос ийм өргөдөл ирээгүй байгааг Энтони Блинкен онцолсон байна.

Энэ оны зургадугаар сарын сүүлчээр болох НАТО-гийн ээлжит дээд хэмжээний уулзалтаар дээрх хоёр улс Умард Атлантын эвсэлд нэгдэх шийдвэр гаргаж магадгүй хэмээн Блинкен нэмж тайлбарлалаа.

Энтони Блинкен: “Мэдээж тэднээс эл асуудлаар ямар шийдвэр гарахыг нь хүлээж байна. Хэрэв тэд ийм шийдвэр гаргавал АНУ бүх талаар дэмжих болно”.

Хэрэв ОХУ НАТО-д элсвэл Финляндтай хиллэдэг Саймений сувгийн түрээсийн гэрээг шинэчилж магадгүй талаар Оросын Төрийн Думын Олон улсын хорооны нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиков өмнө нь мэдэгдэж байсан.

Саймений суваг бол Саймений нууруудын сүлжээг Финляндын булантай холбодог бөгөөд тус улсын хамгийн чухал тээврийн зурвагт тооцогддог. Хельсинк /Финлянд/ Москватай 2063 он хүртэл сувгийн Оросын талд харъяалагдах бүс нутгийг урт хугацаанд түрээслэх гэрээнд гарын үсэг зурсан. 

Финлянд, Швед улсууд НАТО-д элсэхээр болсон талаараа тавдугаар сарын 16-нд зарлаж магадгүй ба хоёр орны удирдагчид Стокгольмд уулзах аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-29 12:05

натод элсэхгүй бол оросууд хэзээ ч ямар ч ш�##�тгаар довтолж �##�ж хядаж мэднэ

Зочин
Зочин
2022-04-29 12:45

Энэ хоёр улс НАТО-д элсэж хамга�##��##�тад орох нь зөв.

Зочин
Зочин
2022-04-29 20:55

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button