ДЭЛХИЙНИЙГЭМ

Өнөөдөр МУ-д айлчлах Японы ГХ-ийн сайд Хаяаши Ёшимаса гэж хэн бэ

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр Монгол Улсад хийх айлчлалаараа Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриална хэмээн Японы хэвлэлүүд онцолсон байна. Тэгвэл Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса гэж хэн болохыг та бүхэнд товчхон танилцуулъя. Түүнтэй холбоотой өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.  

Японы төрийн зүтгэлтэн Хаяаши Ёшимаса Хаяши 1961 оны нэгдүгээр сарын 19-нд Токио хотноо мэндэлжээ.

1984 онд Токиогийн Их Сургуулийн хуулийн факультетийг төгссөн байна. 1994 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн захиргааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. АНУ-д байхдаа тэрбээр төлөөлөгч Стивен Л.Нилийн туслахаар ажилласан байна.

Сургуулиа төгсөөд ажлын гараагаа “Mitsui & Co.,Ltd.,” болон “Yamaguchi Gohdoh Gas” компаниудаас эхлүүлжээ.

Харин 1991 онд тэрбээр АНУ руу явж, сенатор Уильям Рот Жр-ийн туслахаар ажиллажээ. 1993 онд Хаяши Ёшимаса Японы Сангийн сайдаар томилогдсон эцэг  Хаяаши Ёширогийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон байна.

Улмаар 1995 онд тэрбээр анх Японы парламентын дээд танхимын Зөвлөхүүдийн танхимд сонгогдсон. Үүний дараа 2001, 2007, 2013 онуудад дахин сонгогдсон байна. Мөн 1999 онд Японы парламентад Сангийн дэд сайдаар ажиллаж байжээ.

  • 2004 онд Гадаад бодлого, батлан ​​хамгаалах хорооны даргаар ажиллаж байв. 2006 онд тэрбээр Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн Засгийн газрын дэд сайдаар томилогдсон.
  • 2008 оны наймдугаар сард Ерөнхий сайдаар ажиллаж байсан Фүкүда Ясүогийн Засгийн газарт Японы Батлан ​​Хамгаалахын сайдаар томилогдсон ч эл албан тушаалыг хоёрхон сар хашсан аж.
  • 2009 оны долдугаар сараас аравдугаар сар хүртэл мөн Эдийн засаг, татварын бодлого хариуцсан төрийн сайдаар ажиллаж байжээ.

Абэ Шинзогийн Засгийн газарт 2012-2014 он болон 2015 онд Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайдаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан.

2016 оны аравдугаар сард тэрбээр Зөвлөхүүдийн танхимд Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээр /TPP/-ийн тусгай хороог даргалж байсан.

Хаяаши Ёшимаса 2017 оны наймдугаар сараас 2018 оны аравдугаар сар хүртэл Абэ Шинзогийн Засгийн газарт Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллаж байсан.

2019 онд тэрбээр Зөвлөхүүдийн танхимын Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг тэргүүлж, 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд одоогийн Ерөнхий сайд Кишида Фүмиогийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Японы Гадаад Хэргийн яамыг удирдаж байгаа юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button