ДЭЛХИЙНИЙГЭМ

Японы ГХ-ийн сайд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг сайтдаа нийтэлжээ

Японы Гадаад Хэргийн сайд Хаяаши Ёшимаса маргааш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Харин тэрбээр Монгол Улсад айлчлахынхаа өмнө яамныхаа цахим хуудаснаа Монголын талаарх нийтлэл оруулахдаа оршилд нь их яруу найрагч Нацагдоржийн Дашдоржийн “Миний нутаг” шүлгийн мөртийг нийтлэжээ.

ヘンティ、ハンガイ、ソヨンの高く美しき嶺々

北方のきらめきとなりし、緑の山々

メネン、シャルガ、ノミンの広大なるゴビ

南方の秀美となりし、砂丘の海原

 これが、わが生れし故郷、麗しきモンゴル

/D.ナツァクドルジ「わが故郷」より/

Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон

/Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс/

Хаяаши Ёшимаса: “Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын хувиар Монголын бахархал болсон яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн “Миний эх орон” шүлэгт магтан дуулсан үзэсгэлэнт Монгол оронд зочлох завшаан тохиосонд туйлын баяртай байна”.

---Монгол, Япон хоёр орон бол “Стратегийн түншүүд”---

Өмнө нь Япон, Монгол улс ойр мэт боловч хол улс байв. 1972 онд дипломат харилцаа тогтоосны дараа өөр нийгмийн тогтолцоотой хоёр орон хүйтэн дайны улмаас элдэв хориг саад дор харилцаж байлаа.

Тухайн үед Япон улс 1977 онд буцалтгүй тусламжаар “Говь” ноолуурын үйлдвэрийг байгуулж, Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадал, дэлхийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үндэс суурийг тавилцахад хувь нэмрээ оруулсан явдал нь манай хоёр орны түүхийн хуудаснаа тодоор бичигдэж үлдсэн билээ. 

1990 онд томоохон өөрчлөлт эхэлсэн. Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгосон бөгөөд Япон Улс энэхүү зоригтой алхмыг нь манлайлан дэмжсэн юм. Түүнээс хойш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөөдөр Япон, Монгол хоёр улс эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш улс” боллоо хэмээн бичжээ.

Эх сурвалж: NHK News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-04-29 16:20

samuurainuud 1939 ond yalaa

ЗОЧИН
ЗОЧИН
2022-04-29 18:11

Говийг тухайн үед Х�##�хголын дайны төлбөрт барь өгсөн гэдэгсэн

ZOCHIN
ZOCHIN
2022-04-29 19:37

ALIVAA UNDESTEN TUUHIIG MARTAH UCHIRGUI CH...URGELJ L TENEGEEREE TURII BARIJ BOLOHGUILDEE...DELHII UURCHLUGDUJ HUMUUNII OYUN SANAA TASARHAI UURCHLUGDSUNSHUUDEE...HEN NEGEN AILCHILJ BGAA BOL UNENEESEE L HUNDETGEJ SURAH N NEN IH SAINSHUU...ALI CH ULSIIN HEN NEGEN DIJILHEN L HUNDEL...HARIU N UDAHGUIEE...DELHII 1939 ONIIG BARAG L MARTSAN BH SHUU...OROSIIN ENE EHLUULSEN DAIN L HARIN ....ERHGEED SANUULJIINADAA...EHLEED DAITAHAA L ZOGSOOH ...LSHDEE..

ZOCHIN
ZOCHIN
2022-04-29 19:39

TAVTAI MORIL...

Зочин
Зочин
2022-04-29 20:14

Mongol ulsiig hund baidald oroh burd tuslamj uzuulj baisandaa. Solongosuud bol avna gej dairahaas uguhiig mededgui.Tiimees olon ulsiin tavtsand jaoanuud solobgosoos iluu ner hundtei baidag.Za oros hytad 2 bol hund ueiig n dalimduulj mongoliig bainga l daramtalj sursan s#anuud.

Иргэн
Иргэн
2022-04-30 09:38

Их з�##�ьтай нөхөр байна. Шүлгээр монголчуудын хайрыг татна гэж бодсон байх. Арга з�##�ьтай болохоороо тэр биз, япондоо бараг бүх сайдын �##�бан туша�##�д ажиллаж байсан юм байна лээ. Монголчуудыг хошгируулж байгаад орос, хойд сологосын эсрэг хамсаатнаа болгох санаатай л ирж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button