
Энэ долоо хоногт АНУ-ын Флорида мужид 19 настай залуу уурласандаа ээжийнхээ амийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан хэрэг гарлаа. Энэ талаар “Фокс Ньюс” /Fox News/ мэдээлжээ.
Сет Сетл гэх залуу пүрэв гараг /2022.04.28/-т ээж нь түүнийг унтлагын өрөөнд тамхи татахаа боль гэж хэлснийх нь төлөө ийнхүү амийг нь хөнөөсөн хэмээн Полк дүүргийн шериф Грейди Жадд мэдэгдсэн байна.

Эл хэрэг Сетл аавыгаа ажилдаа явсан хойгуур үйлдсэн аж. Хэргийн талаар анх Сетлийн ах /24 настай/ нь эрх баригчдад мэдээлсэн аж. Тэрбээр гэрийнхээ ойролцоох Уэльс нуурын эргээс ээжийгээ ухаан алдсан байдалтайгаар олосн гэнэ. Гэрээс нь буюу хэргийн газраас цусны толбо олдоогүй, мөн хохирогчийн биед илт гэмтэл шарх байгаагүй учир цагдаа нар амийг нь хөнөөсөн гэж бодоогүй байна.
Сетлийн аав охиноо сургуулиас нь аваад гэр лүүгээ ирэхэд нь эхнэр нь нас барсан тухай мэдээлжээ. Хохирогчийг нас барсны дараа эмч нар цогцост шинжилгээ хийхэд гадны нөлөөтэй шархнаас болж нас барсан гэж тогтоожээ.

Жадд хэлэхдээ, хохирогч зүрхэн тус газраа шархдаж, тэр даруй үхсэн гэж мэдүүлжээ. Сетл гэрээсээ зугтсан ч эцэст нь ээжийгээ буудан хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Тэрбээр хэлэхдээ, сэтгэлээр унасан байсан, ээжийгээ унтлагын өрөөнд нь орж ирэхээс өмнө толгойдоо буу тулгачихсан зогсож байсан гэнэ. Мөн ээж нь өрөөндөө тамхи татлаа гээд загнасан гэнэ. Орж ирэхэд нь буугаа буулгах гэтэл санамсаргүй байдлаар гал алдсан гэж мэдүүлжээ. Харин шериф Сетлийн эл мэдүүлэг үнэмшилгүй гэж үзэн, “Ээжийгээ буудчихаад түүнд туслаагүй, 911 рүү залгаагүй” гэж шериф нэмж хэлэв.
Сетлийг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдсэн, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль сахиулах байгууллагад худал мэдүүлэг өгч, орон байранд галт зэвсэг хэрэглэсэн гэх таван зүйл ангиар яллаад байгаа аж. Мөн түүнийг хууль бусаар галт зэвсэг олж авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: Fox News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорвоогоор дүүрэн ийм хүн сүгнүүд зөндөө байх юм даа.
Iim l zuiliig duuraij bolohguig bugdeeree sain oilgooroi,,,
МАНАЙХАН ХҮҮХДҮҮДЭЭ ЭРТХЭН ТУСАД НЬ ГАРГАЖ БАЙГААРАЙ