
Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/-ийн Агаарын цэргийн хүчний хоёр “Су-30” сөнөөгч онгоц өнгөрсөн бямба гараг /2022.04.30/-т Тайванийн арлын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн талаар Тайванийн Үндэсний Батлан Хамгаалах Яамнаас эш татан “Taiwan News” мэдээллээ.
Агаарын бүс рүү нэвтэрсэн хоёр тохиолдолд аль алинд нь Тайванийн арми онгоцуудаа хөөргөж, радио холбоогоор сэрэмжлүүлэг өгч, тэднийг мөрдөхийн тулд зенитийн пуужингийн систем байрлуулсан аж. Үүний дараа Хятадын сөнөөгч онгоцууд чиглэлээ өөрчлөн буцсан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын нисэх онгоцууд энэ удаагийнхтай нийлээд Тайванийн агаарын хилийг нийт 72 удаа удаагаа зөрчиж байгаа юм. 2022 онд Хятадын Ардын Чөлөөлөх Арми Тайванийн агаарын хилийг зөрчсөн хоногийн тоо 78 байна. Хятадын нийт 348 онгоц ийнхүү зөрчил гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Taiwan News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЖАА НАР ТАЙВАНЫГ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ ИНГЭЖ ТОМОРЧ БАЙГААД ГОСОО ШУВТРУУЛАХ БАЙХАА
зориуд өдөөн хатгаж, эсэргүүцэхээр нь цэрэг оруулах гэж байгаан