ДЭЛХИЙНИЙГЭМ

New York Times: Шатахууны үнийн өсөлтөөс британичууд хоол хүнсээ хэмнэж эхэллээ

Их Британийн оршин суугчид шатахууны үнийн огцом өсөлтийн улмаас олон асуудалтай тулгарч эхлээд байна. Өндөр инфляцын нөлөө өрхийн орлогыг 1956 оноос хойш байгаагүй хэмжээнд хүртэл нь бууруулсан талаар “The New York Times” мэдээлжээ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Их Британид өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн хурдацтай өсөж байгааг сонин нийтлэлдээ дурджээ. Амьжиргааны өртөг огцом өссөнд юуны өмнө өндөр настнууд, мөн орлого багатай хүмүүс илүү өртөж эхэлсэн.

Тиймээс, зардал мөнгөө хэмнэхийн тулд британичууд зардлаа танаж, гэр бүлийн төсвөө эргэн харж, аль болохоор үнэтэй хоол хүнс хэрэглэхээсээ ч  татгалзах хэрэгтэй болж байгаа юм.

Тус улсын зарим оршин суугчид онцгой бус тохиолдолд хий болон тог цахилгаанаа ч унтрааж, хэмнэлттэй амьдралын хэв маяг руу шилжиж байгаа талаар хүний ​​эрхийн байгууллагуудын төлөөлөгчид мэдээлжээ.

Энэ бүхэн нь Барууны улс орнуудын Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ эргээд европчуудын жирийн иргэдийн эсрэг чиглэсэн үйлдэл болж хувирч байгааг эх сурвалж онцолжээ.

Оросын байгалийн хийн хомсдол нь Европын Холбооны улс орнуудыг эрчим хүчний өөр эх үүсвэр хайхад хүргэж байна. Тиймээс, байгаль орчноо хамгаалах санааг идэвхтэй сурталчилж байсан Европын Холбоо ийнхүү дэлхийн эко-системд асар их хор хөнөөл учруулах түүхий нүүрсний хэрэглээ рүү дахин орохоор болоод байна.

Үүний эцэст европчуудын идэвхтэй хөгжүүлсэн “ногоон эрчим хүч” хямралын нөхцөлд хэтэрхий өндөр зардалтай болон хувирлаа.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button