ЭДИЙН ЗАСАГ
Монголбанк таван жилд валютын нөөцийг 3.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ

Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлээс үнэт металлыг Стандарт, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын газрын шинжилгээний дүнд үндэслэн худалдаж авдаг.
Энэ хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 100 орчим тонн үнэт металл худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллараар нэмэгдүүлээд байгаа талаар Монголбанкнаас мэдээлжээ.
Орос, Украины асуудал анхаарал татах болсон цагаас хойш Монгол Улсын гадаад валютын нөөц багассан. Үүнд гадагш урсах валютын хэмжээ хил нээгдсэнтэй холбоотой нэмэгдсэн шалтгаан ч нөлөөлсөн. Харин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар, Монголбанк ажиллаж буйн хүрээнд алт худалдан авах арга хэмжээ багтаад буй билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.