УЛС ТӨР

Франкфурт чиглэлд долоо хоногт таван нислэг үйлдэж, "МИАТ" ТӨҮГ-т татаас өгөхөөр боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд аялал жуулчлалын салбарын тулгамдаж байгаа асуудлын талаар сайд нар мэдээлэл хийжээ. Энэ үеэр агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг голчилж ярьжээ. Улмаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, ингэхдээ МИАТ ТӨҮГ-т татаас өгөх асуудлыг шийджээ.

Тодруулбал, энэ чиглэлд долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болж байна. Алдагдалтай нислэг үйлдэх учраас Засгийн газраас татаас өгөхөөр болсон байна.

Мөн манай улсад ирэх жуулчдад татвар буцаж олгох асуудлаар шийдлүүд боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулах чиглэлийг холбогдох сайд нарт өгчээ.

Мөн эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд БНСУ-ын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэр гарлаа. Цар тахлаас өмнө БНСУ-аас жилд 100 орчим мянган иргэн ирдэг байсан тооцоо байдаг аж. Цаашлаад жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас ийм шийдвэр гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button