ДЭЛХИЙНИЙГЭМ

Бээжин, Сөүл Солонгосын хойгийн асуудалд хамтран ажиллана

Өмнөд Солонгос, Хятад улс Солонгосын хойгийн аюулгүй байдлын хангахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон талаар “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

Пхеньян саяхан пуужин харваж, цөмийн туршилт хийхэд бэлтгэж байгаа тухай мэдээлэлтэй холбогдуулан Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Но Гю Дук болон БНХАУ-ын дарга Лю Сяомин нарын уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, түүнийг тогтвортой зохицуулах арга замын талаар ярилцжээ.

Но Гю Дук “Пунги-ри” цөмийн туршилтын талбайг сэргээн босгох ажилд БНАСАУ “сэлэм эргүүлж” эхэлж буйд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Бээжингээс Пхеньяныг цаашид өдөөн хатгалгад уриалахгүй, яриа хэлэлцээг сэргээхэд ятгахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүссэн байна.

Хятадын дипломатч Лю Сяомин бүс нутгийн аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангахын тулд нягт хамтран ажиллах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, Солонгосын хойгийн асуудлыг энх тайвнаар зохицуулахыг дэмжинэ гэдгээ дахин илэрхийллээ.

Эх сурвалж: Xinhua News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button