УЛС ТӨР

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орно

“Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байна, энэ оны долдугаар саjд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудын холбох замын барилгын ажил 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн, 5,6 хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн, 6,1 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144,9 км, 29,6 сая м.куб газар шорооны ажил, 14,6 км урт туннель, 4,77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-05-05 10:18

Тавантолгой төмөр зам ХХК-ны захир�##� Удааанжарг�##�ыг ш�##�гах хэрэгтэй. Хөдөлмөрийн баатар яаж болсон, Өөрийн хамаар�##� бүхий компаниар мөнгө яаж угааж болдог,

иргэн
иргэн
2022-05-05 16:34

За ашгүйдээ. Лучший поздно, чем никогда гэдэг л болж байна. Одоо яаж цаг �##�дахгүй нүүрсээ угааж цэвэршүүлэн үнэ хүргэ борлуулах вэ гэдэг асууд�##� байна. Үүнийг ярихаар эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэнэ. Хэзээ цахилгаан станцтай болох вэ. Дахиад асууд�##�. Уг нь ингэж цаг �##�даж будилж байснаас гадны хөрөнгө оруул�##�ттай томоохон "МЕГА" төсөл болгох гэж л Дэлхийн банкны 2 сая доллороор шинэчилсэн ТЭЗҮ хийсэн юмсан. Үүнийг хэрэгжжүүлэхээс �######�схийж амиа бодсон хэдэн шнулын тулам улс төрчдөөс л болж энэ төсөл үнэгүйдэж ийм байд�##�д хүрсэн. Одоо яая гэхэв. Нүүрсээ угаая. Цахилгаан станцаа барья. цаг бага �##�дая.

Холбоотой мэдээ

Back to top button