УЛС ТӨР

Ц.Анандбазар “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн овоолгыг ашиглах хүсэлт тавьжээ

“Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Ананбазар “Эрдэнэт” ТӨҮГ-т  зэсийн агууламж бүхий овоолгыг ашиглах, эдийн засгийн  эргэлтэд оруулах хүсэлтийг өгсөн талаарх эх сурвалжийн мэдээлэл байна.  Улмаар “Эрдэнэт” ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнгийн зүгээс Ц.Анандбазарын хүсэлтийг боломжит байдлаар судалж үзэх чиглэлийг өгөөд байгаа аж.

“Эрдэнэт”  үйлдвэрээс их хэмжээний зэсийн агууламж бүхий овоолго гардаг. Уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар хэд хэдэн ААН-үүд өмнө нь ажиллаж байсан түүхтэй. Мөнхүү Эрдэнэт хотын ард иргэд уг овоолгын үр шимээс хүртэх асуудал хэдэн жил дамнан яригдаж байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарын хүсэлтийг улс төрийн хүрээнд дэмжих асуудал хэд хэдэн сувгаар яригдсан байна. Тиймээс ч Зэс эрдэнийн компанийн хохирогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "Эрдэнэт ” ТӨҮГ-т ажиллах үеэр уг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэхээр яригдаж байгаа аж.

Улс төрийн хүрээнд нэр нөлөөтэй эл эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан, нэгэн үес Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй харилцаа тогтоох оролдлого хийсэн гэгддэг. Тэрбээр газрын тосны үйлдвэр барих Засгийн газрын ажилд нэгэн үе идэвхтэй оролцож явсан ч тодорхойгүй шалтгаанаар оролцоо нь бүдгэрсэн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

ОНГОЦОНД үнэтэй бензин шахагч. ЭНЭ нөхрийн гайгаар МИАТ ын билет өндөр үнээр зарагдаж байгаа.

rrr
rrr

hugiin liuvarchiguud ger buleeree

Холбоотой мэдээ

Back to top button