ДЭЛХИЙ

Canews: Монгол Улс АЦС-ын түүхий эд экспортлогч орон болоход нэг алхам ойртлоо

Төв Азийн мэдээллийн гол сайт “Canews” буюу “Central Asia News” агентлагийн тавдугаар сарын 4-нд нийтэлсэн мэдээг орчуулан хүргэж байна.

“Badrakh Energy” /Бадрах энержи/ компанийн 66 хувийг эзэмшигч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Зөөвч-Овоо” төслийн оператор, Францын “Orano Mining” /Орано майнинг/ компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Монгол Улсад айлчлал хийсэн. Түүний эл айчлал нь арваад жил бэлтгэсний эцэст туршилтаа эхлүүлсэн уран олборлох, экспортлох төсөл урагшлах боломжтой болсныг илтгэж байгаа юм.

Никола Мас хэлэхдээ, “Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Гэсэн ч энэ удаагийн айлчлал маань хамгийн үр дүнтэй айлчлал боллоо” гэв. Онцгойлон, Монгол Улсад хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” төслийн хэтийн төлөв, боломжийн талаар өмнөхөөс илүү олон хүн ярьж байгааг тэрбээр онцолсон.

“Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монгол Улс 30-аас доошгүй жил уран олборлож, экспортлох боломжтой болно. Энэ хугацаанд 1000 орчим ажлын байр бий болж, улсын төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татвар, хураамж орж ирэх төлөвтэй байгаа аж. Гэрээг батлаж, төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улс ураны салбарт томоохон тоглогч болох хүсэл тэмүүлэлтэй болно.

Үүний зэрэгцээ, Монгол Улсад уран уусган баяжуулах дэлхийд тэргүүлэгч технологийг нэвтрүүлж, монгол залуусыг чадавхижуулах нь мөнгөөр ​​хэмжигдэхийн аргагүй бас нэгэн томоохон хөрөнгө оруулалт болно.

Байгалийн уран олборлолтоороо эхний эгнээнд Казахстан улс ордог ба 19.48 мянган тонн буюу дэлхийн нийт нийлүүлэлтийн 41 хувийг эзэлдэг. Удаах байруудад Австрали /6,203 тонн/, Намиби /5,413 тонн/, Канад /3,885 тонн/ ордог.

Байгалийн ураны дэлхийн нөөц нь 6.14 сая тонн бөгөөд үүний 28 хувь нь Австрали тивд, 15 хувь нь Казахстанд, харин 9 хувь нь Канадад байдаг. Тэдгээрийн араас ОХУ 8 хувь, Намиби 7 хувийг тус тус эзэлдэг юм.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-06 11:00

УИХ-ын гишүүн асан Бадамдамдин та Бөмбөгөр зах, оффис-орон сууцны хотхон, өөр бусад ил д�##�д наймаа тань одоо ханг�##�ттай юм биш үү. Та хэдэн мэргэжлийн бус хүмүүсийг удирдан ТВ-ээр ухуулга хийж, Улаанбадрах сумын Зөөгчи, Д�##�анжарг�##�ан сумын Хараат, Дундговийн Бяанжарг�##�анд орших ураны ордуудыг олборлож даахааргүй мөнгө олох гээд нүд тань улайгаад, зүүдплээд байна уу. Та ураны хоруу чанарыг бүрмөсөн үгүйсгэж байна. Энэ нээлтээ дэлхийд зарлав�##� яасан юм бэ. Таны хамсаатнууд Хэнтийн Баянмөнх суманд Хэрлэн голыг бараадуулан Атомын ЦС барих гэж баахан шуугисан. Ураныг уусган баяжуулах ч бай, Атомын ЦС ч бай тех. хэрэглээний ихээхэн хэмжээний ус �######�шгүй хэрэгтэй. Нөгөө т�##�аар уран олборлолт, баяжуул�##�тын үеийн технологийн хаягд�##� ус, хогоо яаж шийдвэрлэж байгаагаа ярив�##� их зөв ойлголттой болох юм. Энэ т�##�аар байг�##�ь орчин, мэргэжлийн хян�##�тын байгууллагууд, нийгмийн төлөөлөл болох ТББ ягаад дуугарахаа больсон бэ

Холбоотой мэдээ

Back to top button