ДЭЛХИЙ

Жо Байдены Украинд үзүүлэх тусламжийн шинэ багц 150 сая ам.доллар

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх ээлжит тусламжийн багцыг баталсан. Энэ удаагийн багц нь 150 сая ам.доллароор үнэлэгдэж байна хэмээн “Си-Эн-Эн” агентлаг Цагаан ордноос эш татан мэдээлжээ.

“Шинэ багцад 150 сая ам.долларын өртөг бүхий техник хэрэгсэл, зэр зэвсэг багтснаас 25,000 ширхэг 155 мм-ийн их бууны сум, их буу эсэргүүцэгч радарын станц, хээрийн зориулалттай цэргийн төрөл бүрийн техник, сэлбэг хэрэгсэл багтсан” хэмээн АНУ-ын Засаг захиргаа мэдэгдлээ.

“Аюулгүй байдлын хүрээнд би Украинд нэмэлт их бууны сум, радар болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэх өөр нэг багцыг зарлаж байна” хэмээн Жо Байден Цагаан ордны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Жо Байдены хэлснээр, Украины олон улсын түншүүд, тэр дундаа АНУ “Украйн руу зэвсэг, сумны урсгалыг тасралтгүй явуулахад бэлэн байгаагаа харуулах" ёстой. Тиймээс, Конгресс ч гэсэн тулааны талбарт, бас хэлэлцээрийн ширээний ард дахь Украины байр суурийг бэхжүүлэхийн тулд АНУ-ын Засаг захиргаанаас өргөн барьсан нэмэлт санхүүжилтийг яаралтай батлаж, олгох ёстой” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2022 18:22

зөнөг өвгөн солиорч

Холбоотой мэдээ

Back to top button