ДЭЛХИЙ

Цагаан ордон: “Их 7”-гийн орнууд Оросын газрын тосны хэмжээг багасгах, хориглох хүсэлтэй байна

АНУ улс орнуудыг илүү их хүнс үйлдвэрлэж, хүнсний экспортод хязгаар тогтоохгүй байхыг уриалж эхэллээ. “Их 7”-гийн улс орнууд ОХУ-аас газрын тосны импортын хэмжээг бууруулах, бүр цаашлаад хориглохоор төлөвлөж байна. Энэ үйл явц аажмаар явагдана хэмээн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.

“Өнөөдөр “Их 7”-ын бүх улс орон Оросын газрын тосны импортыг аажмаар зогсоох буюу хориглох амлалт өглөө” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Өмнө нь, ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин хэлэхдээ, “Их 7”-ын орнуудын удирдагчид Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа” амжилттай болсныг хүлээн зөвшөөрч, Орос зүүн зүгт хүчээ өргөтгөн тэлэх НАТО-гийн төлөвлөгөөнд саад учруулсан гэсэн юм.

Түүнчлэн Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид Оросын газрын тосны импортод хориг тавих талаар тохиролцоонд хүрээгүй хэмээсэн. Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригийн улмаас Их Британи Саудын Арабыг АНУ болон Европт амьжиргааны өртгийн хямралыг бууруулахад туслахын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг санал болгоод байгаа юм.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2022-05-09 12:02

ОРОСООС ГАЗРЫН ТОС ЯАВЧ АВЧ БОЛОХГҮЙ ТЭГВЭЛ ТЭР ЧИНЬ ХҮН АЛАХ ЗЭВСЭГ БОЛНО

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-05-10 22:47
Reply to  хэхэ

Хүсэл хяс�##� 2 зэрэгцэж явнаа АНУ-ын шаардлага шах�##�тыг европ биелүүлэх боломж мөдгүй ээ

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-05-09 12:51

Та нар орос гүрэн яажаж чадахгүй том гүрэн шүү дэлхийн 2 дайнд ялагдаагүй одоогийн энэ нацистууд урвагчдын хүмүүсийн үр сад нь ийм болхоор бөмбөгдөх ёстой

bilgee
bilgee
2022-05-09 14:13

abch taarni

Холбоотой мэдээ

Back to top button