УЛС ТӨР

Өөрийг нь огцруулах асуудал ярьсан бүлгийн хурлаас Д.Ганбат ууртай гарч ирэв

Хуваарь ёсоор даваа гарагт бүрт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.

Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдлаа. Ардчилсан нам бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл хуралдааны дараа гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Ганбатаас сэтгүүлчид энэ талаар тодруулахад "Хэн нэгний захиалгаар мэдээ тараадгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдаан хийлээ. хуралдааны талаар хэлэх, ярих албагүй. Намайг огцруулна гэж байнга л ярьдаг биз дээ. Хуулиараа боломжгүй. Тийм зүйл заалт алга" хэмээн ихэд ууртай ярив.

Түүнийг өнгөрөгч 2021 онд Ардчилсан намын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсон шийдвэрийг гаргаж байсан билээ. Гэвч тэрбээр албан тушаалаа өгөхгүй зууралдсаар өдий хүрч ирсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button