Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас Сибирийн суурин газруудад томоохон хэмжээний түймэр гарч байна

Ойрын өдрүүдэд ОХУ-ын Челябинск, Курган, Иркутск /Эрхүү/, Омск, Томск, Кемерово, Новосибирск, Амур мужууд, Красноярск, Алтай, Хабаровскийн хязгаар, Тува зэрэг нутагт гал түймрийн аюул өндөр байгаа талаар тус улсын Ус, цаг уурын төвийн шинжлэх ухааны алба мэдээллээ.

“ОХУ-ын Азийн хэсэгт харъяалагдах бүс нутагт дэгдээд буй гал түймрийн нөхцөл байдал маш ноцтой хэмжээнд хүрсэн. Ялангуяа, Челябинск, Курган муж, Красноярскийн хязгаар, Омск, Томск, Новосибирск, Кемерово, Тува мужуудад дөрөв, тавдугаар зэрэглэлийн гал түймрийн аюулт үзэгдэл болж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байгаа юм. Мөн Хабаровскийн хязгаарын өмнөд хэсэгт, Амур, Иркутскийн тойрог, Алтайн хязгаарт ч түймрийн аюул нүүрлэж байгаа аж.
Оросын ус, цаг уурын төвийн мэдээлснээр Омск мужид 17 м/с, Курган мужид 20-22 м/с, Иркутск мужид 20 м/с, Алтайн хязгаарт 17 м/с хүртэл хүчтэй салхи шуургатай байгаа юм. Агаарын чийглэг бус байдал, хүчтэй салхи шуурганы улмаас ийнхүү гал түймэр гарах гол шалтгаан болж байна. Красноярскийн хязгаарт тавдугаар сарын 13-ныг хүртэл салхины хүч сул байх боловч гал түймрийн аюул өндөр хэвээр байгаа гэж цаг уурчид мэдээлэв.
Эх сурвалж: Tass
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
г�##�ын дөл өөдөө орос тэр чигтээ шатнаа
Haramsaltai yuma