ЭДИЙН ЗАСАГ

Тарифын хөнгөлөлт: Зардал тонн тутамд 60 юаниар буурч, Монголоос татах нүүрс импорт нэмэгдэнэ

БНХАУ-ын Сангийн яамны шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл импортын нүүрсний татварыг тэглээд байна. Энэ шийдвэр хэрэгжээд өнөөдөр 10 хонож буй. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд импортын татвараа тэглэх арга хэмжээг хэд хэдэн удаа авч байсан удаатай. Гэхдээ сүүлийн 10 жил тэгээгүй юм.

Урд хөршийн төв хэвлэлээс мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын нүүрсний импорт буурсан. 2022 оны эхний улиралд 51.81 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Иймд импортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд импортлогч компаниуд хийгээд экспортлогч талд таатай нөхцөл үүсгэхийн тулд татварыг тэглэж байна.

Тэгвэл, энэ шийдвэр хэрэгжсэнээр Монголоос нүүрс импортлох зардал тонн тутамд 60 юаниар буурах  төлөвтэй байгааг SXCoal мэдээлжээ. Зардал буурах хэрээр нүүрс импортлогч компаниуд хэмжээгээ нэмнэ. Ингэснээр Монголоос татах нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг.

2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл хэрэгжих энэ тарифын хөнгөлөлтийн хүрээнд Монгол Улс хил гаалийн асуудлыг цэгцэлж, төмөр замын тээврээ явуулж эхэлбэл манай талд ашигтай тусах юм. Одоогоор хилээр нэвтрэх нүүрс тээврийн ачааны машинуудын тоо долоо хоногт 3318, өдөрт дунджаар 474-д хүрээд байгаа нь өссөн дүн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button