ДЭЛХИЙ

Украинаас улаан буудай хулгайлсан Оросын хөлөг онгоц Египет рүү нэвтрэхийг завджээ

ОХУ-ын “Крейн Марин Контрактор” компанийн эзэмшдэг “Матрос Позынич” хэмээх задгай тээвэрлэгч хөлөг онгоц 27 мянган тонн үр тариа буюу улаан буудайг Египетэд худалдахыг завджээ. Энэ талаар тавдугаар сарын 4-ний лхагва гарагт “MarineTraffic” хөлөг онгоцны хяналтын системийн мэдээллээс эш татан мэдээлжээ.

Хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 23-нд Босфор боомтоор дайрч, Керчийн хоолойг чиглэн явсан байна. Харин үүний дараа онгоц Кавказын боомтын зангилаанд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байна.

Гэсэн ч, дөрөвдүгээр сарын 28-нд “Матрос Позынич” хөлөг онгоц эзлэгдсэн Севастополь хотод хөвж явсныг бүртгэж авсан гэх мэдээлэл байна. Онгоц Оросын бүртгэлд “Авал” гэх нэрээр бүртгэгдсэн “Авлита” үр тарианы компанийн зогсоол дээр ирсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Үүний дараа улаан буудай ачсан онгоц дөрөвдүгээр сарын 30-нд Египетийн Александрия боомт руу хөдөлсөн аж.

Украины Гадаад Хэргийн Яам 27 мянган тонн үр тариа /улаан буудай/ экспортолсон талаарх мэдээллийг баталсан байна. Мөн Украины дипломатчид Оросыг Украинаас хулгайлсан их хэмжээний үр тариаг Египетэд очихоос нь урьдчилан  сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко онцолжээ.

“Бидэнд байгаа мэдээллээр, Оросын тал Украины өмнөд нутгаас хулгайлсан үр тариагаа хөлөг онгоцонд ачиж, Ливан, Сири рүү илгээсэн. Манай Гадаад Хэргийн Яам Ливан, Сирийн эрх баригчдад үүнтэй холбоотой асуудлаар хандсан. Хэрэв Оросын ачааны хөлөг онгоц тус улсын боомт руу нэвтэрвэл хулгайлсан ачаатай онгоцыг саатуулах хүсэлт гаргасан” хэмээн Олег Николенко хэлэв.

“MarineTraffic” байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр улаан буудай ачсан Оросын хөлөг онгоц тавдугаар сарын 4-нд Бейрутын чиглэлд хөдөлсөн аж.

Эх сурвалж: Vesti.ua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-05-10 18:10

ӨГӨР ОРОСУУД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ

zochi
zochi
2022-05-10 18:29

orsiin ard tumniig hoolgui bolgoj boldog, busdiig ni bol bolohgui yu, ard tumen yamar buruutai yum bem

Холбоотой мэдээ

Back to top button