ЭРҮҮЛ МЭНД

ЭМДЕГ "Капитал" банкнаас хураасан 19 орон сууцыг ажилчиддаа банкны зээлээр заржээ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Капитал банкнаас авсан авлага болох орон сууцнуудыг ажилчиддаа өгсөн талаар өчигдөр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь тэдгээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, бусад иргэдэд худалдан авах бололцоог олгох ёстой гэж үзэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр ЭМДС-гийн Үндэсний зөвлөлийн тайлан сонсох үеэр УИХ-ын гишүүн П.Анужин асуув.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хариулахдаа "ЭМДЕГ Капитал банкинд алдсан олон тэрбумын өрөндөө нэлээд хэдэн обьект авсан. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2021 оны 11-р тогтоолоор баталсан Эрүүл мэндийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгө хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, худалдан борлуулах журам батлагдсан. Энэ журмын 6.37 дахь хэсэгт "ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдах ажиллагааг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулахгүй шийдэж болно" гэж заасан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ажилчиддаа зээлээр шийдэж өгсөн. Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээж авсан. Түүнээс 19 нь 80 мкв хүртэлх хэмжээтэй байсан. Эдгээр орон сууцыг бид ажилчиддаа банкны зээлээр өгч байгаа юм. Мөнгө нь ЭМД-ын санд шилжиж ирэх юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 17:36

Энэ арга хэмжээхиы үр дүн аймшиг гарна ойлгомутрй хариу арга хэмжээний санхүүг ЗГ бэлдэх ёстой бх

Зочин
Зочин
2022-05-11 08:53

Санд байрны мөнгө орж байв#### болоо биш үү, өртгийг нь хямдруулаад, эсв#### зүгээр өгчихөөгүй бол худ####дан борлуулж яагаад болдоггүй юм бол доо

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x