ДЭЛХИЙЭнтертайнмент

Дэлхийн хамгийн өндөр настан 121 настай

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн Бразилд амьдардаг. Түүний Мария Гомеш душ Рейш гэх ба 121 настай. Ийнхүү тэрбээр манай гаригийн хамгийн өндөр настнаар тодорч, өмнөх бүх рекордыг эвдлээ. Энэ талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээлжээ.

Эмэгтэйн бие гэнэт муудсан тул түүний хамаатан садан эмч нарт хандсан байна. Эмч нар түүний биеийг үзээд, төрсний гэрчилгээг нь хараад алмайран гайхсан аж. Тэрбээр 1900 оны зургадугаар сарын 16-нд мэндэлжээ.

Их өндөр насалж байгаа тул түүний бүх хүүхдүүд нас баржээ. Гэсэн ч, одоо түүнийг Селиа хэмээх ач охин нь асарч байгаа аж. Мария Гомеш 13 зээ, 6 гучтай.

Үүнээс өмнө, Люсиль Рэндон гэх Францын гэлэнмаа 118 настай гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд орж байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button