ДЭЛХИЙ

Сэлбэгийн нийлүүлэлт тасалдсанаас “Toyota” компани үйлдвэрлэлээ хэсэгчлэн зогсооно

Японы хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Toyota Motors” компани тавдугаар сарын дундуур Япон дахь найман үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. Энэ талаар тус компани өнөөдөр /2022.05.11/ мэдэгдэл гаргажээ.

Тавдугаар сарын 16-наас эхлэн 14 дамжлагад дээд тал нь зургаа хоног үйлдвэрлэлээ зогсоох аж. Үүний шалтгаан нь Хятадад коронавирусийн нөхцөл байдлын улмаас хөл хорио, хязгаарлалт тогтоосноос автомашины сэлбэг, эд ангиудын нийлүүлэлт тасалдаад байгаа юм.

Хагас дамжуулагчийн хомстол үүсэж, тус компани энэ сард Япон болон гадаадад 700 мянга орчим автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч эд ангийн хомстолын улмаас 130 мянгаар бага автомашин үйлдвэрлэхээр болсон байна.

2021 онд “Toyota Motors” компани 10,495,548 автомашин борлуулсан нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Түүнчлэн, шинэ автомашины үйлдвэрлэл 2020 онтой харьцуулахад 9.4 хувиар өсөж, 10,076,246-д хүрчээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x