
"ХҮН" намын даргын ажлаа УИХ-ын гишүүн Т.Доржхандад хүлээлгэж өгөөд, жирийн нэг гишүүн болсон Б.Найдалаа АН-ын залууст сургаалиа хайрлажээ.
Тэрбээр "АН залуус, найзууддаа хэлэхэд:
- ХҮН-д бүү анхаарч өө хай. ХҮН та хэдийн эсрэг биш. Харин ч дэмжлэг болно. Хамтар. Ашигла.
- Намаа ах нараасаа шууд алалцаад ав. Зоригтой бай.
- Үзэл санааны тугаа 90 оны хоцрогдсон ах нараар бариулахаас ич,
- Нийгэм өөрчлөгдсөн, өөрөөр ажилла гэжээ.
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) өнгөрсөн сарын 30-нд ээлжит бус VII их хурлаа зохион байгуулж, намын үзэл баримтлал, нэр, логогоо өөрчилсөн.
Тус хурлаар ХҮН нам нь цаашид “Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл”-ийг баримтлахаа илэрхийлж, цомхон төртэй, хүний эрх, бизнес эрхлэх, баялаг бүтээх эрх чөлөөг дэмжих баруун төвийн нам болсноо албан ёсоор зарласан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.