УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД
Б.Буянтогтох: Электрон тамхи тархины хорт хавдар үүсгэдэг гэх баттай судалгаа байхгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.
Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд "Электрон тамхи тархины хорт хавдар үүсгэдэг гэх албан бус мэдээлэл байна" хэмээн асуусан юм.
Харин ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Электрон тамхин дээр нэг ийм асуудал байна. Нэг тохиолдол бий. Гэхдээ электрон тамхинаас болсон уу гэдгийг хэлэхэд хэцүү. Баттай судалгаа байхгүй" хэмээх хариултыг өглөө.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.