ДЭЛХИЙ

Yonhap: Умард Солонгост коронавирусийн халдварын АНХНЫ тохиолдол илэрлээ

Умард Солонгос буюу БНАСАУ-д “КОВИД-19”-ийн Омикрон хувилбарт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын албан ёсны мэдээллийн агентлагаас эш татан “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Үүний улмаас Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон даяар онц байдал зарласан хэмээн хэвлэлд онцолжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын 8-нд Пхеньян хотноо халуурсан шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээс авсан дээжний хариу Омикрон хувилбарт халдварын шинж тэмдэгтэй ижил гарсан хэмээн Умард Солонгосын эрх баригчид дүгнэжээ.

Ким Жон Ун: “Улс орны бүх хот, дүүргүүдэд хатуу хөл хорио тогтоож, хортой вирусийн тархалтыг зогсоох хэрэгтэй. Бид гэнэтийн хямралыг даван туулж, вирусийн эсрэг шуурхай тэмцэлд ялах нь гарцаагүй”.

Умард Солонгос халдварт өвчний үйл явцын талаар албан ёсны мэдээлэл ирүүлж байгаагүй улс. Тус улсын эрх баригчид өмнө нь улс оронд нь коронавирусийн нэг ч халдвар бүртгэгдээгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан.

Умард Солонгос вирусийн халдвар орж ирэх эрсдэлтэй тул 2020 оны нэгдүгээр сард хилээ бүрэн хаасан. Олон улсаас эмнэлгийн тусламж аваагүй ба зөвхөн 2021 оны аравдугаар сард ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн эсрэг вакцин, эм бэлдмэлийг хүлээн авахаар тохиролцсон юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-12 10:51

Шууд буудсан байх аа.. гээд л яваад байна хаха

Холбоотой мэдээ

Back to top button