УЛС ТӨР

Н.Учрал: Эмийн мафи байгааг би өөрийн биеэр амссан учраас эмзэглээд байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.

Харин тус тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал "Ийм эм хэрэглээд үр дүн өгөхгүй, нөлөө үзүүлэхгүй байна гэж иргэд бухимдаж байна. Тэд тодорхой гэрчүүд болчхоод байна. Эмийн мафи гэдэг зүйл үнэхээр бий болчихсон эсэх дээр хяналт, шалгалт хийхгүй бол өөрсдөдөө зориулж эмийг бүртгэж авдаг, тэр нь өвчтөнд үр нөлөө үзүүлдэггүй байдал анзаарагдаж байна.

Тийм учраас гэрчүүдийг, нотлох баримтуудыг цуглуулъя, хянан шалгах хүмүүсийг томилъё. Түүврийн аргаар эм ханган нийлүүлж буй болон эмийн сангуудаар явж, газар дээр нь шинжлүүлье. Би өөрөө бие махбодоороо үзчихсний хувьд эмзэглээд байна. Эмийн чанаргүй байдлаас болж олон хүнийг алдаад байна" гэлээ.

"Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг дахин нягтлах, судлах хэрэгтэй хэмээн буцаасан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
2022-05-12 18:57

Моносын Эрдэнэчимэг УИХ-н гишүүн болж байгаад хамаг заваан юмыг хийсэн. Ганц жишээ: Үрэвсэл, ариутг####ын хамгийн сайн бүтээгдэхүүн болох ФУРАЦИЛИНЫ уусм####ыг хилээр хааж байгаад өөрсдөө сул спиртэнд хэдэн охь дусаагаад тамедины уусм#### гэдэг хуурамч бүтээгдэхүүнийг ахаараа найруулаад улс орон даяар шахсан даа. Живүүн шаймгар шүү. Үүнийг л олигархи гэдэг юм уг нь. Өөрөөр хэлбэл өөрийн бизнесийг хууль бусаар хуульчлахыг олигархи гэдэг юм.

зочин
зочин
2022-05-13 00:37

Монос одоо үнэгүй оншилгоо хийж байна гээл бараг үзсэн хүн бүхнээ элэг,зүрх,хөх,сав , ходоод,тархи муу байна гээл онош тавиад жигтэйхэн хир үнэн юм болдоо ########ужл арга з####ьтай хүмүүс юу хийж байгаан болдоо ЭМД-ийн сангаас мөнгө аваад байна уу? Өьвчингүй ширхэгч хүн байхгүй тэгээд МОНОСООС ИЙМ ЭМ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭРАВ ГЭЭЛ БИЧЭЭД БАЙНАМДАА

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x