TIME Б.Болор-Эрдэнийг Монголын манлайлагч эмэгтэй хэмээн онцолжээ

TIME сэтгүүл Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Батцэнгэлийн Болор-Эрдэнийг манлайлагч эмэгтэй гэдгээр нь онцолжээ.

Нэгэн түүхийг өгүүлэхэд, 2020 онд Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Засгийн газрын ордон руу ажилдаа орох гэхэд нь түүнийг үүдний хамгаалалтын албаныхан зогсоож, “Та хэн бэ. Гишүүний туслах юм уу, аль эсвэл үйлчлэгч үү" хэмээн асуусан байна. Гэсэн ч, тэр бол туслах ч биш, үйлчлэгч ч биш байв. Тэр бол Монгол Улсын Засгийн газрын танхимын Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалд томилогдсон хамгийн залуу гишүүн. Түүнийг Батцэнгэлийн Болор-Эрдэнэ гэдэг.
Удирдах албан тушаал хашина гэдэг бол эмэгтэй хүний хувьд, тэр тусмаа залуухан эмэгтэй хүнд ямар хэцүү байдгийг дээрх энэ явдал харуулж байна. Өдгөө Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны ТНБД-аар ажиллаж буй 29 настай Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ, “Чи өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Б.Болор-Эрдэнэ нөр их хөдөлмөрийнхөө ачаар Монголын тал нутгийн хөдөө тосгоноос ийнхүү төрд зүтгэж байгаа нь энэ. Тэрбээр аль 14 настайдаа ахлах сургуулиа төгссөн нэгэн. Мөн 18 настайдаа коллежио ч дүүргэж. Дэлхийн Банк болон НҮБ-д ажиллахаасаа өмнө харин Оксфордын Их Сургуульд суралцсан эмэгтэй.
Б.Болор-Эрдэнэ 2020 онд “E-Mongolia” платформыг нэвтрүүлэхэд гар бие оролцож, түүнээс хойш төрийн 650 үйлчилгээг цахим систем рүү шилжүүлж, монголчууд компаниа бүртгүүлэх, жолооны үнэмлэх авахад илүү хялбар болов. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Одоо монголчууд ямар ч төрийн үйлчилгээг авахдаа хоёр минут хүрэхгүй хугацаанд авах боломжтой болсон” гэсэн юм. дийн холбоо барих шаардлагагүй" гэж тэр хэлэв. Ялангуяа, нүүдэллэж амьдардаг, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид ажил хөөцөлдөх болохоороо олон цагаар машин жолоодох шаардлагатай байдаг учир энэ нь тэдний хувьд маш чухал зүйл гэдгийг ч онцлов.
Тиймдээ ч, Б.Болор-Эрдэнэ энэ орон зайг эмэгтэйчүүдэд илүү таатай болгохыг эрмэлзэж, үүнийхээ төлөө хичээнгүйлэн ажилласаар. “Шинэ тэгш бус байдал бол дижитал тусгаарлалт” гэсэн байна.
2021 онд тэрбээр “Girls for Coding Boot Camp” гэгчийг үүсгэн байгуулж, хөдөөгийн 30 охидод сургалт, зөөврийн компьютер бэлгэлэж байсан. Энэ жил мөн 50 охин сургах төлөвлөгөөтэй зорилго тавин ажиллаж байна.
Эдгээр эмэгтэйчүүд хэзээ нэгэн цагт өөртэй нь тулгарсан асуудлыг үл ажран ажилдаа явах бүрэн боломжтой болно гэдэгт тэр найдаж байгаа гэлээ. “Бидэнд илүү залуу, илүү эрч хүчтэй эмэгтэй удирдагчид хэрэгтэй” гэж тэр онцлов.
Эх сурвалж: Time; Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene bid 2 yugaaraa ontslogdohov dee
Мэдлэг боловсролоороо цойлно гэж энэ
13 тай байхдаа юм үзсэн охин бололтой одоо ч ид явах на�####�а сулдаа ганхам жороолох байхдаа
Ажилсаг, чадварлаг, шуурхай мундаг эмэгтэй шүү. Монголчууд ийм эмэгтэй хүнд атаархдаг. Дүүд амжилт хүсье.
Нэг ч гэсэн нь энэ улсынхаа төлөө юм хийж байгаад баяр хүргэе. Бас арчаагүй атаархагчдад хэлэхэд өөр бусдыг муу хэлэх нь үйлийн үрээр өөрт чинь болоод үр хүүхэд ч ирдэгийг санаж явб�##� хэн хэндээ өлзийтэй дээ .
Хөөрхий дөө энэ хүүхдэд атаархагчид боож үхэхнээ дээ. Төрийн үйлчилгээг цахимаар монголын иргэн бүр л авдаг боллоо ш дээ. Улсынхаа төлөө эдний багийн з�##�уучуудын хийж байгаа ажил энэ засгийн ганц гялтайх ажил шүү дээ. Боловсролтой нэгнийгээ ингэсээр байгаад гадагш �##�даж байгаа зөндөө шүү дээ. Харин ч з�##�уучууддаа урам хайрлаж итгэл хариуцлага хүлээлгээд энэ улсынхаа хөгжлийн төлөө зүтгүүлэх хэрэгтэй. З�##�уучууд зүтгэх үүрэгтэй ТАНАЙ ХАМТ ОЛОНД Амжилт хүсье .
14-doo arwan jilee tugssun gedgees manaihan shuud oilgoj baigaa baihaa… bvh zuil ni tataasaar unuudriin teriig buteesen.
З�##�уучууд энэ улсын хөгжлийн хурдасгуур хөдөлгөгч хүч байх ёстой.Бас үүрэгтэй. Үүргээ биелүүлэхээр зүтгэж байгаа з�##�ууст бас урам хайрлах хэрэгтэй шүү. төрийн үйлчилгээг авах гэж өмнө яадаг байлаа Аль нэг газрын үүдийг сахих дарга цэргүүдийг нь царайчлах гээд мөн ч хэцүү байсан үе саяхан шүү дээ..Ихэнх төрийн үйлчигээг цахимжуулж байгаа з�##�уучууддаа амжилт хүсье. Бас атаархагчдад хэлэхэд өөрсдөө хийхгүй бас чадахгүй бол дуугай байж бай. Хүнийг янз бүрээр доромжлох муулах нь эргээд ирдэг үйлийн үр гэж байдаг юм шүү дээ.
Цахиур хаг�##�ж яваа мундаг охин шүү. Миний дүү битгий шантраарай.
Амжилт хүсье
Ха ха. Бүх сайтуудад төлбөртэй цацуулдаг уу энэ өөрийнхөө тухай мэдээллээ. Татвар төлөгч билний мөнгө бишүү
Энэ хүүхний энэ намтарыг бүх сайтуудаар зэрэг цацаад л. Бид тэгээд лeниний намтар мэт цээжлэх ёстой юу. Нам дагасан суганууд эр эм хөгшин з�##�уугүй б�##�ай болчих юм. Байдаг л нэг дарваан хар хүүхэн
Өө хөөрхий ямарч чад�##�гүй сэтгэлгүй амьтан л ингэж хүн гүтгэдэг юм