ДЭЛХИЙ

Европын Холбоо ОХУ-ын газрын тосны хоригийг хойшлуулж магадгүй

Европын Холбооны /ЕХ/ хэд хэдэн гишүүн орон Оросын газрын тосны эсрэг хоригийг хойшлуулах санал гаргасан талаар “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг тус холбооны нэрээ нууцласан дипломатчдаас эш татан мэдээлжээ.

Дипломатчдын үзэж буйгаар, Унгар улс Оросын эсрэг хоригийг дэмжихгүй тохиолдолд хориг арга хэмжээний зургаа дахь багцын үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй холбоотой аж.

Гэсэн ч, чухам Европын ямар улсуудын тухай яригдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. “Блүүмберг”-ийн мэдээлснээр, мэдээлэл өгсөн эх сурвалжууд тэдний санал улам бүр дэмжлэг авч байгаа аж.

Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 16-нд Брюссель хотноо Европын Холбооны Гадаад Хэргийн сайд нарын уулзалт болохоос өмнө Европын гишүүн орнууд байр сууриа нэгтгэж, тохиролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Хориг арга хэмжээний багцыг батлахын тулд Европын Холбооны гишүүн 27 улс бүгд санал нэгтэйгээр дэмжих ёстой юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолж, “цэргийн тусгай ажиллагаа” явууулж эхэлсний хариуд АНУ болон Барууны улс орнууд Оросын эсрэг янз бүрийн салбарт хориг арга хэмжээ авсаар байгаа юм. Энэ удаагийн зургаа дахь шинэ багц хоригт Оросын “Сбербанк”-ийг олон улсын SWIFT системээс хасаад байгаа юм. Мөн Оросын мэдээллийн гурван ч сувагт Европын Холбоонд нэвтрүүлэхийг хориглосон арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-05-14 17:52

Магадгүй бишээ. Тэд эрчим хүч, дулаангүй яах юм бэ. Эхлээд түүнийгээ Оросоос бүрэн хамаар�##�гүй болгох хөрөнгө хамтран ажиллах улсаа сонгох гээд цаг хугацаа шаардагдана шүү дээ. Америкийн энэ өвгөний үгэнд орж дагаж с�##�бганаад байв�##� иргэд нь хохироно шүү дээ. Тэгээд эсэргүүцэлтэй тулгарна.

Холбоотой мэдээ

Back to top button