Италийн Ерөнхий сайд: Жо Байден В.Путин рүү өөрөө эхэлж утасдах ёстой

Италийн Ерөнхий сайд Марио Драги Украинд үүссэн нөхцөл байдлыг нааштайгаар зохицуулах хэлэлцээнд АНУ, ОХУ зэрэг бүх улс оролцох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих ёстой хэмээн уриалав.

Марио Драги өчигдөр тавдугаар сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Украины нөхцөл байдлын талаар хэлэлцсэн аж.
Түүний бодлоор Вашингтон, Москва бүх төвшинд харилцаагаа сэргээж, эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Тиймээс, Жо Байден өөрийн санаачилгаар В.Путин руу утасдах ёстой гэсэн байна.
Хамгийн сүүлд АНУ, ОХУ-ын тэргүүнүүд Украин руу Оросын цэргүүд довтлохоос өмнө хоёрдугаар сарын 12-нд утсаар ярилцаж байсан. Үүний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэдхэн хоногийн дараа Жо Путин, В.Путин нар дээд хэмжээний уулзалт хийх ёстой хэмээн уриалсан. Түүний эл уриалгыг Жо Байдены Засаг захиргаа зөвшөөрсөн ч Кремль ямар ч хариу өгөөгүй юм.
Хоёрдугаар сарын 24-нд В.Путин Украиныг “цэрэггүйжүүлэх” цэргийн тусгай ажиллагаа явуулахаас зарласнаас хойш Эммануэль Макрон В.Путинтэй арваад удаа ярилцсан. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 3-нд хоёр цаг гаруй Украины асуудлаар ярилцсан юм.
Эх сурвалж: Daily Mail
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 talaasaa shunaj baihaar huwaaj awaad hogjuuleechdee tiim yumaraal dain hiimeer bna
ӨГӨР ПУТИН ӨӨРӨӨ СӨНӨХ ЁСТОЙ ЮМ ЗАЛГАХ ШААРДЛАГА ҮГҮЙ
Ochigdor batlan hamgaalahin said n Shoigutai yarisan gesen,tanaih Ukrainaas tsergee gargachih,bid daraa n horigoo sulruulya geh metiin teneg zuils yarisan bna...