ДЭЛХИЙ

БНАСАУ: Өдөрт 300 мянга орчим халдвар илэрч, 42 хүн нас баржээ

Умард Солонгост сүүлийн нэг өдрийн дотор 296 мянган хүнд халуурсан шинж тэмдэг илэрсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс хойш коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 821 мянга орчимд хүрсэн хэмээн тус улсын Мэдээллийн Төв Агентлаг /KCNA/ мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, өдөрт нийтдээ 15 хүн “халуурч” нас баржээ. Нийт нас барсан хүний ​​тоо 42 болж, 496 мянган хүн эдгэрч, 324 мянган өвчтөн эмчлүүлж байгаа аж. Гэсэн ч, чухам хэдэн хүн “КОВИД-19”-ийн халдвар авсан болохыг тус агентлаг тодорхой мэдээлээгүй байна.

Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” /Yonhap/ агентлагийн мэдээлснээр, Умардад коронавирусийн халдварыг батлах шинжилгээ болон бусад тоног төхөөрөмж дутмаг байгаагаас халдвар авсан хүний ​​тоог тодорхой дурдахгүй байгаа гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Kim: COVID-19 throwing country into 'great turmoil' amid rising death toll

Умард Солонгост коронавируст халдварын анхны тохиолдол тавдугаар сарын 12-нд албан ёсоор бүртгэгдэж, удирдагч Ким Жон Ун Улс Төрийн Товчооны хуралдааны үеэр халдвар тархах бүх аргыг таслан зогсоож, хил гаалийн хяналтыг чангатгахыг үүрэг болгосон. Уулзалтын дараа тус улсын Улс Төрийн Товчоо хорио цээрийн арга хэмжээг боловсруулж, хэрэгжилтэд хатуу хяналт тавин ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x