ДЭЛХИЙ

АНЭУ-ын Ерөнхийлөгч таалал төгссөнд НҮБ-ын тэргүүн эмгэнэл илэрхийлэв

НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч шейх Халифа бин Заид Аль Нахайян 73 насандаа таалал төгссөнд харамсаж байгаагаа илэрхийллээ.

А.Гутерриш АНЭУ-ын хааны гэр бүл, Засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн талаар НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фархан Хак мэдэгдлээ.

Шейх Халифа бин Заид Аль Нахайян нь 2004 онд АНЭУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдож, тус улсыг үндэслэгч өөрийн эцэг шейх Заид бин Султан Аль Нахайянын халааг авсан юм. Түүнийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд тус улс эдийн засаг томоохон ололт амжилтыг олж, АНЭУ бүс нутагтаа төдийгүй  дэлхийн хэмжээнд эерэг чиг хандлага руу хөтөлж, хөгжлийн чухал үеийг туулсан хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button