Нийгмийн

ДАТА: ГХЯ Вашингтоны ЭСЯ-ны засварт хоёр тэрбум төгрөг зарцуулжээ

 Гадаад харилцааны сайдын шилэн дансанд байршуулсан 3, 4 дүгээр сарын мэдээллийг шүүж үзлээ. Ингэхэд гуравдугаар сарын мэдээллийг дөрөвдүгээр сарын 1-нд оруулсан бөгөөд АНУ-ын Вашингтоны элчин сайдын яамны их засварт 1 тэрбум 360 сая 254 мянга 736 төгрөгийг шилжүүлсэн байна. 

Гэтэл мөн тавдугаар сарын 5-нд оруулсан дөрөвдүгээр сарын шилэн дансны мэдээлэлд 1,360,254,736.44 төгрөгийг Вашингтоны ЭСЯ-ны их засвар гэсэн утгатайгаар хийжээ.

Эндээс харахад хоёр сар дарааллаж адил тоо хэмжээтэй, нэг утга бүхий мөнгийг АНУ-ын Вашингтоны элчин сайдын яамны засварт зарцуулсан байна.  Гэхдээ хоёр сар дараалан Вашингтон хотын ЭСЯ засвар хийсэн үү, аль эсвэл тоон мэдээллийг андуурч байршуулсан уу гэдэг нь тодорхой биш гэсэн үг.

Ямартай ч салбар төсвийн ерөнхийлөн захирагчаар Б.Батцэцэг, нягтлан бодогчоор Х.Алтантуяа нар ажилладаг юм байна.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 08:54

huuyee ene chine odoo arai l davartsan yum baina shdee

Зочин
Зочин
2022-05-16 09:22

Bizdu buur gomdmoor yumaa neeree

Зочин
Зочин
2022-05-16 10:00

чаддаг юмаа хийгээд, дуугаа дуулаад л явж байв�##� болно ш дээ, хэрэгтэй хэрэггүй хачин үйлдэл хиийхээболивол таарна

Зочин
Зочин
2022-05-16 11:17

улаан луйварчид ... цаазын хуультай болж эднийг устгая таминээ... бүрэн улсыг сөнөөх нь эгэ цададгүй шун�##�т нууд

Зочин
Зочин
2022-05-16 12:11

Вашингтоны ЭСЯ гэнэ шүү. АНУ -ынх юм уу. Вашингтон дахь ЭСЯ гээд биччихвэл Монгол хүн зөв ойлгоно.

Зочин
Зочин
2022-05-16 12:24

Өнөө аялагч с�##�бадай �######�аа

zochin
zochin
2022-05-16 19:15

Shalgax xeregtei. Unen bolox ni togtoogdvol ulairsan luivar baina.

Холбоотой мэдээ

Back to top button