НИЙГЭМ

"Цахилгаан тамхи борлуулахдаа бичиг баримт шалгахыг уриалж байна"

“Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос өнөөдөр /2022.05.16/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэдний зүгээс, "Өнөөдрийн байдлаар цахилгаан тамхийг ямар байдлаар хэрэглэх хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ тус холбооноос уриалга гаргаж цахилгаан тамхийг 21-ээс доош насны иргэдэд зарахгүй байх. Бичиг баримт шалган худалдан борлуулах уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ".

Вейп хэрэглэгчдийн холбооны олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир хэлэхдээ: “Цахилгаан тамхийг хүүхдүүд хэрэглэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд их явах болсон. Цахилгаан тамхи нь янжуур тамхинаас татгалзах хүсэлтэй насанд хүрэгсэд хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн. Одоогоор Монголд таван импортлогч компани бий. Цахилгаан тамхи гэдэг нэршлээр НӨАТ-ын 10 хувийн, гаалийн 5 хувийн татвартайгаар 2021 оноос эхлэн оруулж ирж байгаа. Ингэхдээ МХЕГ-ын хяналт дор олон улсын сертификат, шингэний тест өгөх зэрэг бүх шаардлагын дагуу оруулж ирж байна.  

Цахилгаан бараа гэдэг нэрийн дор оруулж ирж байгаа гэдэг мэдээлэл цацагдсан. Гэхдээ цахилгаан тамхи гэдэг нэршлээр оруулж ирж байгаа.

Янжуур тамхинд байдаг хүнд металиуд цахилгаан тамхинд төдийлөн байдаггүй гэдэг олон улсын лабораторийн шинжилгээ бий. Гэтэл янжуур тамхинаас их хорт бодистой, хүнд метальтай гэдэг Монголд судалгаа хийсэн тухай мэдээлэл явсан. Монголд хүнд металь байгаа эсэхийг шинжилдэг лаборатори байхгүй. Ингэж мэдээлэл өгөх нь хууль зүйн хувьд зохистой асуудал биш.

Одоогийн байдлаар 5, 3, 1,5 хувийн никотинтой гэдэг хэрэглээ Монголд нэвтэрсэн. Одоо 0 хувь буюу никотингүй цахилгаан тамхи оруулж ирэхээр бэлтгэл ажил хангагдчихаад байна. Одоогийн байдлаар цахилгаан тамхинд хуулийн зохицуулалт хийгдээгүй байгаа. Дэлхийн 100 гаруй оронд хуулиар зохицуулж өгсөн байдаг. Харин 34 оронд хориглосон. Эдгээр нь лалын шашинтай улсууд байна.

Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдаан дээр цахилгаан тамхинй асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд мэдээлэл муутай байгаа нь анзаарагдсан. Тухайн үед цахилгаан тамхийг янжуур тамхинаас хямдхан гэдэг мэдээлэл хэлж байсан” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2022 14:11

бүү оруулаа

Холбоотой мэдээ

Back to top button